4 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим
4.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална:
4.1.1.зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх;
4.1.2.хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх;
4.1.3.хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ