18 дугаар зүйл. Тооллогын мэдээллийн нууцлал, хадгалалт, хамгаалалт
18.1.Тооллогын мэдээлэл хуульд заасны дагуу хүний эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд мэдээллийн нууцлалыг дор дурдсан хугацаанд задруулахыг хориглоно: /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.тооллогын ажилтан уг албан үүргээс чөлөөлөгдөх хүртэл;
18.1.2.тооллогын ажилтны албан үүргээс чөлөөлөгдсөн хувь хүн чөлөөлөгдсөнөөс хойш Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 31.3-т зааснаар уг мэдээллийг нийтэд ашиглуулахыг зөвшөөрөх хүртэл.
/Энэ заалтад заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа үндэсний төв архивт шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.3.Үндэсний статистикийн хорооноос нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулах, задруулахыг хориглоно.
18.4.Тооллогын мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг Үндэсний статистикийн хорооны дарга батлана.