6 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад гарах зардал, түүний санхүүжилт

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙLAW ON THE POPULATION AND HOUSING CENSUS CHAPTER ONE · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад гарах зардал, түүний санхүүжилт

6.1.Тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

6.1.1.ажилгүй болон тэтгэвэрт байгаа хүнийг статистикийн асуудал эрхэлсэн төв байгууллагад тооллогын ажилтнаар ажиллуулсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох цалин хөлс;

6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан тооллогын ажилтныг сургах сургалтын болон тооллогын талаар олон нийтэд хүргэх мэдээлэл, сурталчилгааны зардал;

6.1.3.тооллогын ажилтны үнэмлэх, тооллого явуулах журам, тооллогын асуулгын хуудас, асуулгын хуудсыг бөглөх заавар, тооллогын дүн, мэдээний маягт зэргийг хэвлэх, тэдгээрийг тооллогын комисст хүргэх, тооллогын асуулгын хуудсыг татаж авах зардал;

6.1.4.тооллогын байгууллагын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

6.1.5.Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тухай бүр тогтооно.

6.3.Тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

6.3.1.ажилгүй болон тэтгэвэрт байгаа хүнийг тооллогын ажилтнаар ажиллуулсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох цалин хөлс;

6.3.2.энэ хуулийн 6.3.1-д заасан тооллогын ажилтнуудыг сургах сургалтын болон тооллогын талаар нутаг дэвсгэрийн оршин суугчдад хүргэх мэдээлэл, суртачилгааны зардал;

6.3.3.тооллогын хугацаанд тооллогын ажилтнуудад өгөх хоолны мөнгө;

6.3.4.хууль тогтоомжид заасан бусад зардал.

6.4.Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухай бүр тогтооно.

6.5.Тооллого зохион байгуулж явуулах комиссын ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

6.6.Энэ хуулийн 6.1.1, 6.3.1-д зааснаас бусад хүнд тооллогын ажилтнаар ажилласан хугацааны цалинг сарын дундаж цалингийн нь хэмжээгээр тооцож тухайн хүний ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж нь олгоно.

Тооллогын төрөл, хугацаа, хамрах хүрээ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.