8 дугаар зүйл. Ээлжит тооллогын хугацаа, хамрах хүрээ
8.1.Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.
8.2.Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.
8.3.Ээлжит тооллогын хүн, ам орон сууцыг тоолох ажиллагааг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулна.
8.4.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, дайны болон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас тооллогыг хугацаанд нь явуулах боломжгүй болсон бол энэхүү онцгой нөхцөл арилмагц тооллогын Улсын комиссын саналыг үндэслэн, Улсын Их Хурал тооллогын товыг өөрчлөн тогтоож, энэхүү тогтоосон хугацаанд явуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/