5 дугаар зүйл. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох

5.1.Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний статистикийн газар тодорхойлно.

5.2.Хүн амын амьжиргааны доод түвшинг хүн амын нас, хүйсийн ангиллаар тодорхойлно.

5.3.Хүн амын амьжиргааны доод түвшинг бүсийн ялгавартайгаар тодорхойлж болно.

5.4.Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлохдоо олон улсын байгууллагуудад нийтлэг мөрдөж буй аргачлалыг өөрийн орны онцлог нөхцөлтэй уялдуулан хэрэглэнэ.

5.5.Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг жилд 1-ээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.