12 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ

12.1.Хохирогчид дараах халамж, үйлчилгээг үзүүлнэ:

12.1.1.эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ;

12.1.2.сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ;

12.1.3.ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах;

12.1.4.хууль зүйн туслалцаа;

12.1.5.гадаад улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас хохирогчийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах.

12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.4-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэх журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Энэ хуулийн 12.1-д заасан хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.