14 дугаар зүйл. Хүн худалдаалах талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах
14.1.Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлж, таслан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрч болон уг гэмт хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамруулж болно.
14.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдээс төлбөртэй авч болно.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./