16 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилт
16.1.Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
16.1.1.улс, орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгө;
16.1.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал;
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.3.гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламж;
16.1.4.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө;
16.1.5.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад төвлөрүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:
16.3.1.энэ хуулийн 9.1-д заасан хамгаалах байрны үйл ажиллагааг санхүүжүүлэх;
16.3.2.хүн худалдаалах нөхцөл байдал, шалтгаан, үр дагаврын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх;
16.3.3.хүн худалдаалахтай тэмцэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах;
16.3.4.хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах;
16.3.5.хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх.
16.4.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг энэ хуулийн 16.3-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
16.5.Энэ хуулийн 16.3.4-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
БУСАД ЗҮЙЛ