2 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2019-06-06

2.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.