ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:

3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 110,000.0 сая төгрөг;

3.2.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 364,638.1 сая төгрөг;

3.3.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 312,495.6 сая төгрөг;

3.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг.

4 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2012 оны төсвийн жилд санхүүжүүлэх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

4.1.эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10,900.0 сая төгрөг;

4.2.бэлэн мөнгө 692,600.4 сая төгрөг;

4.3.оюутны сургалтын төлбөрт 83,633.2 сая төгрөг.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.