11 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах

11.1.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь иргэнд үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалт, шавь сургалтын зэрэг хэлбэрээр богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4-т заасан байгууллагатай хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.4.Энэ хуулийн 11.2-т заасан иргэний сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлнэ.

11.5.Энэ хуулийн 11.2-т зааснаас бусад иргэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтад өөрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан Ажилгүйдлийн даатгалын сангийн зардлаар хамрагдаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан иргэний мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.7.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж, тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний хүсэлт, нотлох баримт бичгийг үндэслэн мэргэжлийн ур чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага үнэлж, баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.8.Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.