23 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт

23.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна:

23.1.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;

23.1.2.ажилд зуучлах;

23.1.3.хөдөлмөрт бэлтгэх;

23.1.4.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;

23.1.5.ажил олгогчийг дэмжих;

23.1.6.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

23.1.7.малчин, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.1.8.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

23.1.9.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;

23.1.10.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрхийн хэрэгжилтийг хянах, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа явуулах, гарын авлага, хэвлэмэл материал бэлтгэж хэвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэх;

23.1.11.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх.

23.1.12.сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар сум хөгжүүлэх санд хөрөнгө хуваарилах.

/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.1.13.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

23.1.14.Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалднаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх.

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.1.15.ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

23.4.Энэ хуулийн 23.1.12-т заасан хөрөнгийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.5.Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.