25 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайлан,тэнцэл гаргах
25.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж ирүүлэх:
25.1.1.улирлын тайланг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
25.1.2.хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улирлын нэгдсэн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын төв байгууллагад.