6 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр
6.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:
6.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ;
6.1.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ.
6.2.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
6.2.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
6.2.2.ажилд зуучлах;
6.2.3.ажилгүйдлийн тэтгэмж олгох;
6.2.4.нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд хамруулах;
6.2.5.бусад үйлчилгээ.
6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ:
6.3.1.хөдөлмөрт бэлтгэх;
6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;
6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;
6.3.4.ажил олгогчийг дэмжих;
6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;
6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
6.3.7.мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.3.8.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр. /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.5.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй байна.