91 дугаар зүйл. Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ
91.1.Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
91.2.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, бүртгэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ