32 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-11-11

32.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь этгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина:

32.1.1.Улсын Их Хурал;

32.1.2.Засгийн газар;

32.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.1.4. хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан;

32.1.5.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хяналтын алба; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.6. ажилтны төлөөллийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.