15 дугаар зүйл. Биржийн үйл ажиллагаатай холбогдсон маргааныг шийдвэрлэх
15.1.Биржийн гэрээ байгуулах, түүнээс үүсэх эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд шүүхэд гомдол гаргаж болно.
15.2.Биржтэй холбогдсон маргаантай асуудлыг арбитраар шийдвэрлүүлж болно.