16 дугаар зүйл. Хөрөнгийг хөрөнгө оруулагчид барьцаалуулах
16.1.Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлснээр уг багц дахь хөрөнгийг хөрөнгө оруулагчид барьцаалуулсанд тооцно.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан барьцааны эрхэд тусгай зориулалтын компани, түүний зуучлагч, төлөөлөгч, үнэт цаасны хадгаламжийн байгууллага, хөрөнгө итгэмжлэн удирдагчийн эзэмшилд байгаа хөрөнгө буюу аливаа эх үүсвэрээс орох орлого, бүх төрлийн шаардах эрх, хөрөнгө борлуулсны орлого зэрэг бүхий л эрх хамаарна.
16.3.Тусгай зориулалтын компани нь баталгаат үнэт цаас гаргах болон түүнийг бүртгүүлэхтэй холбоотой зардлыг Хорооноос тогтоосон журам болон үнэт цаасны танилцуулгад заасны дагуу хөрөнгөөс олох орлогоос төлж болно.