29 дугаар зүйл. Үндсэн хөрөнгө

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Үндсэн хөрөнгө

29.1.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа үндсэн хөрөнгөд орон сууцны зээл болон барьцаанаас үүссэн шаардах эрх хамаарна.

29.2.Хороо зөвшөөрсөн бол үл хөдлөх эд хөрөнгө авах зориулалтаар олгосон санхүүгийн түрээс, зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу тэдгээртэй төсөөтэй орлого бий болгох хөрөнгийг үндсэн хөрөнгөд оруулж болно.

29.3.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүрдүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах давуу эрхийг баталгаажуулсан байна.

29.4.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад бүртгэгдсэн хөрөнгийн 10 хүртэл хувь нь орон сууцны бус зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө олж авахад зориулан олгосон зээл байж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.