39 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчид тайлагнах
39.1.Үнэт цаас гаргагч нь хагас жил тутам үнэт цаасны ангилал тус бүрээр тайлан гаргаж хөрөнгө оруулагч болон Хороонд хүргүүлнэ.
39.2.Энэ хуулийн 39.1-д заасан тайланд дараахь мэдээллийг тусгана:
39.2.1.хөрөнгийн багцын үлдэгдэл;
39.2.2.хугацаандаа болон хугацаа хэтэрч төлөгдсөн үндсэн төлбөрийн хэмжээ;
39.2.3.хугацаанаасаа өмнө төлөгдсөн үндсэн төлбөрийн хэмжээ;
39.2.4.ердийн шаардлагад нийцэхгүй болсон буюу хугацаа хэтэрсэн хөрөнгийн хэмжээ;
39.2.5.хөрөнгө болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүгийн нөхцөлд нөлөөлөхүйц бусад мэдээлэл.
39.3.Энэ хуулийн 39.1-д заасан тайлангийн хэлбэр, тайланд тусгах нэмэлт мэдээллийн агуулгыг Хороо тогтооно.