43 дугаар зүйл. Монгол банкны оролцоо

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Монгол банкны оролцоо

43.1.Банкны үйл ажиллагааг хянах, зохицуулах талаар банкны тухай хууль тогтоомжид заасан Монголбанкны бүрэн эрх энэ хуульд заасан анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу хөрөнгө итгэмжлэн удирдагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа банкинд нэгэн адил хамаарна.

43.2.Барьцаат үнэт цаас гаргахтай холбоотойгоор банкны үйл ажиллагааг зохицуулах эрхийг энэ хуулиар Хороонд олгосон нь банкны үйл ажиллагааг зохицуулах талаар Монголбанкны бүрэн эрхийг өөрчлөх буюу хязгаарлахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.