ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ, НҮҮРСНИЙ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Дэд бүтэц, тээвэр, эрчим хүч · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд хэрэглэсэн цахилгаан болон дулааны эрчим хүч, нүүрсний үнийг хугацаанд нь төлөөгүй бол хангагч байгууллагын нэхэмжилсний дагуу хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцөлийг заана.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрийн гүйлгээг цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд заасныг үндэслэн банкны байгууллага хийнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.