1 дугаар зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 6 дугаар сарын 20, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./