12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/-нд тэдний сарын дундаж цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол 10 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож, 20-иос илүү албан хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 1,5 хувиар тэтгэврийн нэмэгдэл олгоно. Хэрэв хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
4.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн хөдөлмөрийн чадвар алдсан бол тэдэнд цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс,хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр