15 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2016-09-01

1.Цэргийн алба хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Цэргийн алба хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.