22 дугаар зүйл. Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох

1.Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан тохиолдолд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлэн төлнө. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.