1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь цэргийн жинхэнэ алба хаагч, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн болон цэргийн сургуулийн сонсогч /цаашид "цэргийн алба хаагч" гэх/-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./