7 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шинжгүй бол цэргийн албан хаагчид эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг учирсан бодит хохирлын хэмжээг харгалзан цэргийн алба хаагчийн нэг сарын дундаж цалингаас илүүгүй хэмжээгээр ногдуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ГУРАВДУГААР БҮЛЭГХохирлын хэмжээг тодорхойлох, шалгах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журам