3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "цөмийн зэвсэг" гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг;
3.1.2. "цөмийн зэвсэггүй статус" гэж цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.