8 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
8.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.2. Энэ хуулийн 4.1-д хориглосон үйл ажиллагааг явуулахад ашигласан байр, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгоно.
8.3. Энэ хуулийг зөрчсөний улмаас Монгол Улсын эрх ашиг хохирч, хүн ам, байгаль орчин, эд хөрөнгөд хохирол учруулсан бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
8.4. Гадаад улс энэ хуулийг зөрчих буюу зөрчсөн сэжиг илэрсэн тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд тухайн улсад албан ёсоор мэдэгдэх, хариу тайлбар авах, үүдэн гарч болох бусад асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ болон олон улсын холбогдох байгууллагад хандах, эрх зүйн маргаан гарах тохиолдолд олон улсын шүүх болон хөндлөнгийн шүүхэд гомдол гаргах хүртэл арга хэмжээ авна.