36 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2015-06-19

36.1.Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалдсан бол буруутай тал нь хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

36.2.Энэ хуулийн 29.1.6-д заасан үйл ажиллагаа явуулах үед эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлнө.

36.3.Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг эрчим хүчээр хангагч хариуцахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.