111 дугаар зүйл. Үндэсний геологийн албаны чиг үүрэг
111.1.Монгол Улсын Үндэсний геологийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
111.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх;
111.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх;
111.1.3.үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.1.4.ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх.
111.1.5.энэ хуулийн 11.1.26-д заасан талбайн мэдээллийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон ашигт малтмалын нөөц, баялаг, эрдсийн хуримтлалтай эсэхийг нягталж, талбайн геологийн мэдээллийг бэлтгэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
111.1.6.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад талбайн мэдээллийг хүргүүлэхдээ энэ хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагыг хангасан байх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Дээрх 111 дүгээр зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/