18 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам
/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.1.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
18.1.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг;
18.1.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.3.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
18.1.4.мэргэжлийн боловсон хүчин болон техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан талаархи мэдээлэл, тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв болон холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал;
18.1.5.төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдэж, битүүмжилж ирүүлсэн үнийн санал;
18.1.6.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт;
18.1.7.сонгон шалгаруулалтын талбайн хэмжээнд ногдох босго үнэ төлсөн баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.8.энэ хуулийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.4, 18.1.5, 18.1.6, 18.1.7-д заасан баримт бичгийг цахим хэлбэрээр хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө илгээх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хаагдсаны дараа ирүүлсэн хугацаагаар эрэмбэлж, жагсаалт гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/