64 дугаар зүйл. Төрийн байгууллагад гомдол гаргах /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Төрийн байгууллагад гомдол гаргах /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.1.Сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.Энэ хуулийн 64.1-д заасан гомдлыг хүлээн авч ажлын таван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.1.гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийлгэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.2.үндэслэлгүй гэж үзвэл гомдлыг хангахаас татгалзах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.