61 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-д заасан шаардлагыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хангасан байна. /Энэ зүйлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-04-19

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.