71 дугаар зүйл. Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулна.

2.Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн хэмжээ, хугацаа, газрыг орон нутгийн санал, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.