24 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл

24.1.Хуульч нь дараах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна:

24.1.1.хууль зүйн асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр лавлагаа, зөвлөгөө өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;

24.1.3.иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;

24.1.4.нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

24.1.5.шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.2.Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.