6 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
6.1.Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна.
6.2.Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана.
6.3.Хуульч өөрийгөө мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжүүлнэ.
6.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байна.
6.5.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандана.
ХОЁРДУГААР БҮЛЭГХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ