11 дугаар зүйл. Ойн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
11.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг дор дурдсан үзүүлэлтээр тооцно:
11.1.1.ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг нягт шоо метрээр, үзүүр, мөчрийг сийрэг шоо метрээр;
11.1.2.ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж түлээ бэлтгэхэд сийрэг шоо метрээр.
11.2.Ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэхэд хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно.