21 дугаар зүйл. Ойн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
21.1.Хилийн бүсийн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч өөрийн албан ажлын байр барих зориулалтаар ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласан бол төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө.
21.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийх, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглавал төлбөрийг хөнгөлж болох бөгөөд хөнгөлөлтийн хувь, хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.