23 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх

23.1.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг энэ хуулийн 23.1-д заасан этгээд дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт ногдуулан хурааж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.3.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн томилсон төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авсан тухай бүр сум, дүүргийн төсөвт тушаана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.