4 дугаар зүйл. Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.

4.2.Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

4.3.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн томилсон албан тушаалтан байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 10 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.4.Энэ хуулийн 4.3-т заасан мэдээлэлд иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, байршил, ашиглах хугацаа, хэмжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг шаардлагатай үзүүлэлтийг тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТӨЛБӨР НОГДОХ ЗҮЙЛ, ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.