10.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан урамшууллыг дараах тохиолдолд олгоно: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.тариалангийн газар эзэмшигч, ашиглагч нь хөрсний үржил шимийг анхны үзүүлэлтээс сайжруулсан;
10.1.2.тариалангийн газрын эргэн тойронд ойн зурвас байгуулсан, жимс, жимсгэний мод тариалсан, үржүүлсэн, хашаалсан;
10.1.3.тухайн орон нутагтаа хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн;
10.1.4.нийтийн эдэлбэр газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийсэн;
10.1.5.уул уурхайн үйл ажиллагаанд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх дэвшилттэй техник, технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй арга технологиор явуулсан;
10.1.6.бэлчээрийг улирлын хуваарьтай сэлгэн ашигласан.