12 дугаар зүйл. Хөрсөнд учруулсан хохирлын нөхөн төлбөр

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хөрсөнд учруулсан хохирлын нөхөн төлбөр

12.1.Хөрсөнд доройтол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

12.2.Гэм буруутай этгээд нөхөн төлбөр төлсөн нь түүнийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.