18 дугаар зүйл. Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо
18.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
18.2.Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авна.
18.3.Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй өдөр байх бөгөөд амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал авна. Энэ хуулинд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./
18.4.Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.
18.5.Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
БУСАД