10 дугаар зүйл. Яам, агентлагийн нийтлэг бүрэн эрх
10.1.Яам, агентлаг өөрийн харьяалах салбарт инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.дангаараа болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран инновацийн төлөвлөгөө, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.2.салбарын инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.1.3.төрийн захиргааны төв байгууллага харьяалах салбартаа инновацийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.