121 дугаар зүйл. Гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох
/Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
121.1.Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно.
121.2.Гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
121.3.Гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ