29 дугаар зүйл. Инновацийн мэдээллийн нууцлал, хамгаалал

ИННОВАЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2021-12-17

29.1.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс сэргийлэхтэй холбоотой хариуцлагын талаарх эрх, үүргийг инновацийн төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээгээр тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.