6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.2.инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг батлах;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.3.инновацийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.4.үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.5.төрөөс инновацийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.6.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тогтоох, хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.7.инновацийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, нөхцөлийг тогтоох;
6.1.8.инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах төрийн өмчит байгууллага байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
6.1.9.инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
6.1.10.парк байгуулахдаа Шинжлэх ухаан технологи, инновацын үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэх; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.11.паркийн байршил, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож парк байгуулах тухай шийдвэр гаргах;
6.1.12.паркийн удирдлагыг томилох, бүтэц, дүрэм, журмыг батлах;
6.1.13.паркийн нутаг дэвсгэрт олгосон газар, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, урамшуулал, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох, паркийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх.
6.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.