27 дугаар зүйл. Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл
27.1.Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн төрөл, тоо, хэмжээг улсын нэгдсэн тоо бүртгэлд хамруулна.
27.2.Улсын нэгдсэн тоо бүртгэл, агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын тооллогыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу бүх шатны Засаг дарга гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./